Monday, February 1, 2010

Ханнам их сургууль

1956 оны 3 сард Америкаас өмнөд Солонгосруу томилогдон ирсэн доктор William A. Linton Тэжоны Христийн академи нэртэйгээр үүсгэн байгуулжээ. Түүнээс хойш Тэжон коллеж , 1985 оноос Ханнам их сургууль болон нэрээ өөрчлөн үйл ажиллагаагаа өргөтгөсөөр ирсэн түүхтэй. Одоо Ханнам их сургууль нь 7 зэргийн сургууль, 10 коллеж, 44 тэнхим, 8 судлагааны институт, 9 нэмэлт бүтэц бүхий удирдлагын багтай ба 23 орны 108 коллеж болон их сургуультай ах дүүгийн холбоотой ажиллаж байна. Сургууль нийтдээ 429,752 мерт талбай бүхий кампусаас бүрдэнэ. Үүнээс 125,620 метр талбай нь сургуулийн барилга байгууламж эзэлдэг байна.

2002 оны 10 сараас эхлэн хилийн чандаас ирсэн гадаад оюутнуудад зориулан Солонгосын түүх, соёлыг ойлгуулах, Солонгос орныг судлах, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Ханнам их сургуулийн дэргэдэх Солонгос хэлний сургуулийг нээж ажилуулж эхэлсэн байна.

Солонгос хэлний курс:

1.

Энгийн програм (16 долоо хоног)
Хаврын семистр (3-7 сард), намрын семистр (9-12 сард)
4
цаг×5 өдөр×16 долоо хоног = Нийт 320 цагын хичээлтэй.

2.

Тусгай програм (8 долоо хоног)
Хавар, зун, намар, өвлийн аль ч цагт бүртгүүлэх боломжтой

2 цаг×3 өдөр×8 долоо хоног = Нийт 48 цаг /ажиллах зөвшөөрөлгүй/

3.

Эрчимжүүлсэн програм (4 долоо хоног)
Зун (8 сард), Өвөл (1 сард)
4
цаг×5 өдөр×4 долоо хоног = Нийт 80 цаг