Showing posts with label Сургуулиуд. Show all posts
Showing posts with label Сургуулиуд. Show all posts

Tuesday, January 17, 2012

Би Кю гоо сайхны мэргэжлийн сургууль


Би Кю гоо сайхны мэргэжлийн сургуулийн элсэлтийн мэдээлэл

Праксис ХХК нь 2012 оны 1 сараас эхлэн Солонгосын хамгийн нэр хүндтэй BQ гоо сайхны академийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллах боллоо.

Тус сургууль нь дэлхийд гоо сайхны төрөл бүрийн үйлчилгээгээрээ тэргүүлэгч Солонгосын гоо сайхны бүхий л чиглэлийн хичээлийг мэргэжлийн дээд түвшинд заадгаараа онцлог юм. Тус сургуулийн 1 курс хичээл нь 6 сар үргэлжлэх бөгөөд суралцах явцад өөрийн салонд дадлага хийлгэнэ. Амжилттай төгссөн хүмүүсийг Америк, Солонгос, Монголд ажлын байраар хангах боломжтой.

Сонгож болох чиглэлүүд:
- Усан массаж /SPA/
- Арьсны гоо сайхан
- Нүүр будалт
- Хумсны маникур, федикур
- Үс засалт
- Хөлний массаж, эрүүл ахуй
- Үс хуйхны эрүүл ахуй, гоо сайхан гэсэн мэргэжлүүд байна.

Сурахад шаардагдах төлбөрийн мэдээлэл:
- Сургалтын төлбөр – 2400 ам.доллар (6 сар)
- Үйлчилгээний төлбөр – 500 ам.доллар
- Бичиг баримт бүрдүүлэлт, орчуулга – 100 ам.доллар
- Бүртгэлийн хураамж - 65 ам.доллар
- Дотуур байр – 1300 ам.доллар (6 сар)

Бүргүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт:
- Сурах төлөвлөгөө
- Суурь болон бусад боловсролын гэрчилгээ
- Ажил хийдэг бол ажлын газрын тодорхойлолт
- Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний хариу
- Гадаад пасспорт
- 6 хувь цээж зураг

Нэмэлт анхааруулга:
- Сургуульд сурахаар бүртгүүлсэний дараа гэрээ цуцлах тохиолдолд бүртгэлийн хураамж эргэн олгогдохгүй
- Сургалтын төлбөрийн визэнд орохын өмнө шилжүүлэх ба виз гарсан тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж нэхэмжлэх боломжгүй.
- 18-30 насны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 1-р зэрэгт тэнцэсэн хүмүүсийг элсүүлнэ.

Monday, February 1, 2010

Ханнам их сургууль

1956 оны 3 сард Америкаас өмнөд Солонгосруу томилогдон ирсэн доктор William A. Linton Тэжоны Христийн академи нэртэйгээр үүсгэн байгуулжээ. Түүнээс хойш Тэжон коллеж , 1985 оноос Ханнам их сургууль болон нэрээ өөрчлөн үйл ажиллагаагаа өргөтгөсөөр ирсэн түүхтэй. Одоо Ханнам их сургууль нь 7 зэргийн сургууль, 10 коллеж, 44 тэнхим, 8 судлагааны институт, 9 нэмэлт бүтэц бүхий удирдлагын багтай ба 23 орны 108 коллеж болон их сургуультай ах дүүгийн холбоотой ажиллаж байна. Сургууль нийтдээ 429,752 мерт талбай бүхий кампусаас бүрдэнэ. Үүнээс 125,620 метр талбай нь сургуулийн барилга байгууламж эзэлдэг байна.

2002 оны 10 сараас эхлэн хилийн чандаас ирсэн гадаад оюутнуудад зориулан Солонгосын түүх, соёлыг ойлгуулах, Солонгос орныг судлах, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Ханнам их сургуулийн дэргэдэх Солонгос хэлний сургуулийг нээж ажилуулж эхэлсэн байна.

Солонгос хэлний курс:

1.

Энгийн програм (16 долоо хоног)
Хаврын семистр (3-7 сард), намрын семистр (9-12 сард)
4
цаг×5 өдөр×16 долоо хоног = Нийт 320 цагын хичээлтэй.

2.

Тусгай програм (8 долоо хоног)
Хавар, зун, намар, өвлийн аль ч цагт бүртгүүлэх боломжтой

2 цаг×3 өдөр×8 долоо хоног = Нийт 48 цаг /ажиллах зөвшөөрөлгүй/

3.

Эрчимжүүлсэн програм (4 долоо хоног)
Зун (8 сард), Өвөл (1 сард)
4
цаг×5 өдөр×4 долоо хоног = Нийт 80 цаг

Tuesday, January 12, 2010

ЧУННАМЫН ИХ СУРГУУЛЬ


Танилцуулга: Чуннамын их сургууль нь 60 жилийн арвин түүх туршлагатай сургууль бөгөөд Солонгосын цэцэглэн хөгжиж байгаа хамгийн том шинжлэх ухааны хот болох Тэжонд байдаг. Энэхүү сургууль нь Солонгосын Чуннамын бүс нутгийн /Солонгос нь нийт хот, болон хөгжлийн түлхүүрээ 5 бүс нутаг болгон хуваадаг/ хамгийн том улсын сургууль учир Чуннамын их сургууль гэж нэрлэгдсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд Азийн шилдэг 100н сургуулийн 50д жагсаж мөнхүү солонгосынхаа шилдэг сургуулиудын тоонд зүй ёсоор багтдаг.

Шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэнгийн ухааны чиглэлээр дипломын болон дипломын бус бүх шатны сургалтаар хангадаг.
Сургуулийнхаа кампус /campus/ болон сургалтын үйлчилгээгээрээ Азид эхний 5д багтдаг.

Энэ сургуульд орсоноор цаашид амжилттай суралцвал манай компани танд улсаас олгодог бүх төрлийн тэтгэлэгт хамруулж өгөх боломжтой юм.

Баклавр, Мастерын, Докторын сургалтын төлбөр: 1,800,000- 3,000,000 /ямар мэргэжлээр сурахаас хамаарна/

Мастерын, Докторын сургалтанд сурахын давуу тал: Энэ мэргэжлээр сурч байгаа оюутан /ялангуяа шинжлэх ухаан, программ техник хангамжаар сурах оюутан/ лобартарт ажиллаад удирдагч багшийн урамшуулал гэж сард 800 мянган вон авах боломжтой.
Басхүү гэр бүлтэй хүмүүс эхнэр эсвэл нөхрөө гэр бүлийн визээр төвөггүй татаж сургалцах хугацаандаа хамтдаа байх боломжтой. Бас өөрийн ах дүүс, аав ээжээ урилгаар 14 хоног ирж очиулаад байдаг давуу талтай.