Tuesday, January 17, 2012
Би Кю гоо сайхны мэргэжлийн сургууль
Би Кю гоо сайхны мэргэжлийн сургуулийн элсэлтийн мэдээлэл
Праксис ХХК нь 2012 оны 1 сараас эхлэн Солонгосын хамгийн нэр хүндтэй BQ гоо сайхны академийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллах боллоо.
Тус сургууль нь дэлхийд гоо сайхны төрөл бүрийн үйлчилгээгээрээ тэргүүлэгч Солонгосын гоо сайхны бүхий л чиглэлийн хичээлийг мэргэжлийн дээд түвшинд заадгаараа онцлог юм. Тус сургуулийн 1 курс хичээл нь 6 сар үргэлжлэх бөгөөд суралцах явцад өөрийн салонд дадлага хийлгэнэ. Амжилттай төгссөн хүмүүсийг Америк, Солонгос, Монголд ажлын байраар хангах боломжтой.
Сонгож болох чиглэлүүд:
- Усан массаж /SPA/
- Арьсны гоо сайхан
- Нүүр будалт
- Хумсны маникур, федикур
- Үс засалт
- Хөлний массаж, эрүүл ахуй
- Үс хуйхны эрүүл ахуй, гоо сайхан гэсэн мэргэжлүүд байна.
Сурахад шаардагдах төлбөрийн мэдээлэл:
- Сургалтын төлбөр – 2400 ам.доллар (6 сар)
- Үйлчилгээний төлбөр – 500 ам.доллар
- Бичиг баримт бүрдүүлэлт, орчуулга – 100 ам.доллар
- Бүртгэлийн хураамж - 65 ам.доллар
- Дотуур байр – 1300 ам.доллар (6 сар)
Бүргүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт:
- Сурах төлөвлөгөө
- Суурь болон бусад боловсролын гэрчилгээ
- Ажил хийдэг бол ажлын газрын тодорхойлолт
- Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний хариу
- Гадаад пасспорт
- 6 хувь цээж зураг
Нэмэлт анхааруулга:
- Сургуульд сурахаар бүртгүүлсэний дараа гэрээ цуцлах тохиолдолд бүртгэлийн хураамж эргэн олгогдохгүй
- Сургалтын төлбөрийн визэнд орохын өмнө шилжүүлэх ба виз гарсан тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж нэхэмжлэх боломжгүй.
- 18-30 насны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 1-р зэрэгт тэнцэсэн хүмүүсийг элсүүлнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
sain bna uuu
ReplyDeletesolongos xelnii 1 dugeer shatnii shalgaltand zaawal orox eostoi yu ? asuux um bnaa utas um uu xaygaa uguuch
сайн бну нийт хэдэн курс хичээллэх вэ
ReplyDeleteCASINO IN SEHLE PALACE AND MALTA POKER - Air Jordan 5
ReplyDeleteCASINO IN where to buy air jordan 18 retro yellow SEHLE air jordan 18 retro men blue store PALACE AND MALTA POKER - air jordan 18 retro racer blue super AIRJORDAN air jordan 18 retro toro mens sneakers good site 5 air jordan 18 retro men to good site
Мэдээлэл авий
ReplyDelete