Tuesday, January 12, 2010

Солонгос орны тухай



Орчин цагийн өндөр технологийн гайхамшгийг харуулахаас гадна 1988 онд Дэлхийн үнэт их өвийг хадгалах, нандигнан хамгаалах конвенцид нэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар, хөшөө дурсгал, эртний сүм хийд, үндэсний хэв шинж агуулсан сайхан орон юм. Өмнөд Солонгосын нийт газар нутгийн 70 гаруй хувь нь уулархаг тул “Уулсын сайхан орон” гэж ч болно.
Өнөөдөр эдийн засгийн түвшингээрээ дэлхийд 11-рт орж байна. Үүний гол үндэс нь байгалийн баялаг, нефть, хий газны арвин их нөөц бус технологийн дэвшлийг гартаа атгаж, цахилгаан техник, дижитал дэлгэц, гар утасны үйлдвэрлэлтийн шинэчлэлийг бүтээн дэлхийд тэргүүлж байгаагаараа нэлээд онцлог юм.

• Газарзүйн байрлал
Зүүн Азид байрлах тус БНСУ нь 99.4 мян.кв.км газар нутгийг эзлэн, Солонгосын арлын өмнө хэсэгт оршдог. Хойд талаараа БНАСАУ-тай хиллэдэг бол зүүн талаараа Японы тэнгис, өмнөд ба зүүн өмнөд хэсгээрээ Солонгосын тохой, баруун талаараа Шар тэнгисээр хүрээлэгдсэн байдаг. Дулаан чийглэг уур амьсгалтай.

• Хүн ам
Солонгосын ард түмэн арга билгийг дүрслэн улсынхаа далбаан дээр тусгасан байдаг. Амьдрал ахуйн анхдагч 2 эх үндэс хэмээн үздэг арга билэгийг Солонгосоор инь, янь гэх агаад түүгээр эр эм, хар цагаан, ухаан сэрлийн тэнцвэртэй зохицлыг билэгшээдэг ажээ. Арга билэгийг эрхэмлэгч Солонгосын нийт хүн ам 2002 оны байдлаар, 48.3 сая байсан бол 2015 онд 51 сая, 2030 онд 53 саяд хүрнэ гэсэн тооцоо бий.
Хүн амын хувьд нэгэн сонирхол татам үзүүлэлт бол 50 мян орчим гадаадын иргэн Солонгос улсад оршин суудгаас бусад бүх иргэд нь Солонгос үндэстэн юм. Иймээс тус улсын албан ёсны хэл нь мэдээж хэрэг, солонгос хэл. Хэрвээ та тус улсыг зориход хэлний бэрхшээлтэй учрах нь хэмээн санаа зовж байгаа бол энэ тал дээр эмээх хэрэггүй. Англи хэл эзэмшсэн иргэд Танд туслах болно. Хүн амын 51.2% нь буддист, 34,4% нь протестант, 10,6% нь католик шашин шүтлэгтэй.


No comments:

Post a Comment