Wednesday, January 13, 2010

Солонгост суралцах тухай мэдээлэл

Хичээлийн жил
Солонгсот бүх сургууль 3 сарын 1нд хичээл эхэлнэ. 7-8 сард зуны амралт болох ба 9 сард 2р улирлын хичээл эхэлдэг. 12-2сард өвлийн амралт болно.
▷ Хичээлийн жил эхлэх : 3сар
▷ 1улирал : 3сар-8сар
▷ 2улирал : 9сар-2сар

Бага- дунд- ахлах сургууль
Гадаад сурагчид солонгосын бага, дунд, ахлах сургуульд элсэхэд хязгаарлалт байхгүй. Одоогийн боловсролын хуулинд заасны дагуу гадаад сурагчдын элсэлт нь сургуулийн дүрмийн дагуу шийдэгддэг тул сурагч хүссэн сургуульдаа очиж сургуулийн зааврыг дагаж суралцаж болно.

Мэргэжлийн коллеж, их сургууль
Сургууль бүр оюутан элсүүлэх шаардлага бага зэрэг өөр, гэхдээ ерөнхий зарчим нь адил. Солонгост суралцах гэсэн чин хүсэл тань л байвал их сургуульд элсэх тийм хэцүү биш. Мэргэжлийн коллежийн хувьд ч солонгос хэлний сургалт явуулдаг тул хэлний бэрхшээл ч тулгарахгүй.

Материалаа бүрдүүлж өгөх хугацаа
Их сургуулиуд улирал бүрд элсэлт авдаг тул материалаа өгөх хугацааг сайн судлах хэрэгтэй. Сургуулийн элсэлт хариуцсан мэргэжилтэнээс зөвлөгөө авах нь зүгээр. Ерөнхийдөө 10 сарын үед материал хүлээн авч, 3 сард элсэн орох ба 5 сарын үед материалаа өгч 9 сард элсэн орох боломжтой. Гэвч сургуулиас шалтгаалж, энэ хугацаа эрт орой байж болох тул орох гэсэн сургуулиасаа сайн лавлах хэрэгтэй.

Материал бэлдэх, явуулах илгээх зэрэгт зарцуулах хугацаа болон виз авах, онгоцны тийз авах зэрэг хугацаагаа бодолцон доод тал нь улирал эхлэхээс 4-5 сарын өмнө эхэлж бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материалд элсэх өргөдөл, сурах төлөвлөгөө, сургууль төгссөн диплом, сурлагын дүн, гадаад паспортын хуулбар, банкны баталгаа, өөрийн танилцуулга, Англи эсвэл солонгос хэлний шалгалт өгсөнг гэрчлэх баримт,батлах даах хүнтэй холбогдох бусад бичиг баримт зэрэг материал орно.

Шалгаруулах арга
Сургууль болгон өөр ч голдуу материалыг хянаж үзэх, ярилцлага авах зэргээр шалгаруулна. Заримдаа шалгалт авах нь ч бий.

Элсэх дэс дараалал
Их сургуульд элсэх(дундаас нь элсэх, магистрантур, докторантурын элсэлт хамаарна)ийн тулд өөрийн хүссэн сургуульд материалаа өгөхөд л хангалттай. Зуучлах байгууллагаар дамжуулж элсэж орох нь илүү найдвартай.
Элсэх дэс дарааллыг товчхон танилцуулбал:
- мэдээлэл цуглуулах : интернэт, солонгосын ЭСЯ, Солонгосын боловсролын төвүүд, гадаадад суралцуулах үзэсгэлэн яармаг, гадаадад суралцуулах төв
- материалаа өгөх : их сургуулийн элсэлт хариуцсан хүнтэй зөвлөлдсөний дараа шаардагдах материалыг өгнө
- виз авах: сургуулийн томилолтоо авч ЭСЯд визэнд орно
- элсэх : Солонгост орж ирэх, сургуульдаа орох, гадаадын иргэний үнэмлэх авах

Нөхцөлтэйгээр элсэх
Энэ нь хэлний чадвар дутагдах, англи хэлний шалгалтын оноо байхгүй ч богино хугацаанд солонгост суралцах гэж байгаа тохиолдолд элсүүлдэг дэлхийн бусад орнуудад хэрэгжүүлж байгаа элсэлтийн нэг хэлбэр билээ. Энэ тогтолцоо нь элсүүлэх болзолтойгоор тодорхой хугацаанд хэлний бэлтгэлд хамруулж, орчиндоо дасах хугацаа олгох буюу эсвэл элсээд хажуугаар нь хэлний бэлтгэлд хамрагдаж болно. Ялангуяа хэлний бэлтгэл хийх хугацаа богино, ахлах сургууль дөнгөж төгсөж байгаа болон хэлний сургалтын виз авахад бэрхшээлтэй байгаа төгсөгчид хурдан шуурхай үндсэн ангидаа элсэн орох арга юм.

Дундаас нь элсэж орох
Их дээд сургуулийн дундаас нь элсэж орох тогтолцоо ч ихэнхи их сургуульд хэрэгжиж байна. Гадаадад мэргэжлийн коллежээс дээш дээд боловсролын байгууллагыг төгссөн буюу их дээд сургуульд 2оос дээш жил сурч байсан бол сургуулийн дундаас нь элсэж болно. Дундаас элсэж орох дэс дараалал, шалгаруулалтын арга нь үндсэн ангийн элсэлтээс өөр байж болох тул хангалттай мэдээллийг цуглуулж, өөрийн сургуулийн дүн, цуглуулсан кредит, хэлний чадвар зэрэг нь сургуулиас шаардаж байгаа нөхцөлтэй тохирч байгаа эсэхийг сайтар судалж бэлтгэх хэрэгтэй. Түүнчлэн өөр мэргэжлээр сурах тохиолдолд ч дундаас нь элсэж болох зэргийг урьдчилан судлах хэрэгтэй.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт
Их сургуульд материалаа өгөх явцад зарим сургуулиуд TOPIK(KPT) оноог шаарддаг ч ерөнхийдөө сонсох, унших, бичих, ярих зэрэг солонгос хэлний чадвар эзэмшүүлсний дараа үндсэн ангид элсүүлэх нөхцөлтэйгээр элсэлт авах явдал ихэсч байна.

3 comments:

  1. Hi neg yum asuuh gsiinmaa ahlah surgulid surhad etseg ehiin zuwshurul edr geed gantsara ywah bolhod yu2 heregtei bdiim bol odoo 14te huuhed l dee

    ReplyDelete
  2. Жонжү вишион коллеж нь Солонгосын баруун өмнө зүгт орших Чолла бүг мужийн төв болох Жонжүд байрладаг бөгөөд 1976 онд анх байгуулагдсан. Бодит үйлдэл болон ажлын талбар дээр нь сурсан өндөр ур чадварлаг боловсон хүчин бэлтгэх 2 жилийн хугацаат коллеж юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилийн үнэмлэх олгоно. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол selenge049@gmail.com хаягаар лавлаж болно.
    Сургуулийн вэб хуудас: http://www.jvision.ac.kr/

    ReplyDelete
  3. sn bnu ym asuuh gsen ymaa solongosiin ahlah surgulid orhod yg yu yu heregtein boloo 14tei huuhed

    ReplyDelete