Wednesday, January 13, 2010

Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яамны гадаадын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр

Солонгосын ихэнх их, дээд сургуулиуд гадаадын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба ихэнх сургуулиуд элсэлтийн байдлаас шалтгаалан сургалтын зардлыг 30-100% хүртэл хөнгөлж байна.

БНСУ-ын ЗГ нь гадаад оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба хамрагдах оюутнуудын тоог жилээс жилд нэмэгдүүлж байна. Одоогоор Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам, Мэдээлэл харилцааны яам, Соёл, аялал жуулчлалын яам, Гадаад хэрэг, худалдааны яам зэрэг яамдуудаас гадаадын оюутнуудад тэтгэлэг олгож байна.

БНСУ-ын ЗГ- ын урилгаар суралцуулах магистр докторын тэтгэлэгт хөтөлбөр-Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам

Хөтөлбөрийн англи нэр

Korean Government Scholarship Program

Хөтөлбөрт хамрагдагч

Соёлын харилцан ойлголцлын бичгийг байгуулсан улс орон ( Улсын тоо өөрчлөгдөх боломжтой )

мэргэжлийн салбар

Мэргэжих салбарт хязгаар тавихгүй

Сургалтын төрөл ба хугацаа

Магистрийн сургалт 2жил, докторын сургалт 3 жил Солонгос хэлний сургалт 6сараас 1жил хүртэл 6сараар тэтгэлэг олгоно

тэтгэлгийн агуулга

ирж очих 2 талын онгоцны зардал, сургалтын төлбөр, сарын амьжиргааны тэтгэлэг 900000вон, судалгааны зардал (хүмүүнлэгийн салбар нэг улиралд 210000вон, байгалийн ухааны салбар улиралд 240000вон) эрүүл мэндийн даатгал

Хөтөлбөрт хамрагдагчын тоо

1000 хүн

Материал хүлээн авах хугацаа

жил бүрийн 11~2 сар

Хэрэгжүүлэгч байгууллага

Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам Олон улсын боловсролыг дэмжих хүрээлэн Утас 82-2-3668-1355 www.niied.go.kr gukje@mest.go.kr

5 comments:

  1. yamar shaardlaga hangasan bh we bas yamar mateial burduuleh we sain delgerengui bichij uguhgui yu bolohuu

    ReplyDelete
  2. holboo barih dugaar web sait uguuch delgerengui medeelel uguuch

    ReplyDelete
  3. ene yamar nuutslagdmal bichsen yum be todorhoi sain buh shaardlagaa bichij bolohgui yumu
    magistrt surahiin tuld diplomiin golj dun hed bh yostoi yum be? 3 bj bolohuu? hariulj ugch tuslaach

    ReplyDelete
  4. Planet Win 365 Casino Review
    The Planet Win 365 casino offers a wide variety of games for 온카지노 you planet win 365 to try and choose from, 퍼스트 카지노 including roulette, blackjack, baccarat and more.

    ReplyDelete